Дэлхийн хоёр дахь ноён оргил 8611 м буюу "Алуурчин уул" гэгддэг К2  ууланд амжилттай авиралт хийсэн МУГТ Б.Гангаамаа ирэх бямба гарагт наймдугаар сарын 4-нд эх орондоо ирэхээр болжээ.

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа ийнхүү бичжээ.

Сайн байцгаана уу. Би чинь эсэн мэнд эрүүл саруул бууж ирлээ. К2 гэдэг энэ гайхамшигтай хайрханд эх орныхоо мэндийг уламжиллаа. Одоо бушуухан л та нартайгаа уулзах минь.Сайхан орон сайн хүмүүсийн тус дэмээр олон жилийн бидний мөрөөдөл, хүсэл, нөр их хөдөлмөрийн үр дүнд амжилттай бүтлээ. Pakistan Nepal Mongolia 3 улсын ард түмэнд маш их баярлалаа. Хамтарч ажилласан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ерөнхий ивээн тэтгэгч "Таван богд" группын хамт олон / Хаан банк, Говь компани, Улаанбаатар гурил компанид/ талархан баярлаж байна. Бадар хундага эмнэлэг, Миг даатгал компани болон бусад олон олон байгууллага хүмүүст чинь зүрхний талархалаа илэрхийлье. Бямба гаригт баяртай уулзацгаая.