Өнөөдөр “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяны нээлтийн өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. 

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготой. 

Уг аян нь 2 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жилийн аян нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэх бүтэн жилээр үргэлжилж  Нийслэлийн төр захиргааны 87 байгууллагын эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл, 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн төлөөлөл, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхийн зөвлөлийн гишүүд, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 15 аж ахуй нэгж, ТББ, их, дээд сургуулийн оюутнууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамруулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой болж байгаа юм. 

Уг жилийн аяныг өрнүүлснээр нийгэмд эцэг, эх үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүүхдийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дадал, хэвшлийг бий болгох ажилд бодитоор нөлөөлөх үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ