Замын цагдаагийн албанаас алба хаагчдын ажил үүрэг, үйлсийг таниулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх, үйл хэргийг нь мөнхжүүлэх, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Бид мартахгүй" өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг.

Энэ жилийн "Бид мартахгүй" хүндэтгэлийн өдөрлөг Замын цагдаагийн албаны төв байранд өнөөдөр боллоо. Өдөрлөгт Замын цагдаагийн албаны удирдлагууд болон цагдаагийн алба хаагчид оролцож, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэв.