“Бид нэг агаартай”  байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэн энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.

Эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдалгүй хэрэглээ, ногоон худалдан авалтыг дэмжин иргэд, байгууллагын хандлагыг өөрчлөх замаар агаар, орчны бохирдлыг бууруулах, олон нийтийн оролцоог хангах  зорилгоор тус үзэсгэлэнг Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас зохион байгуулж буй аж.