"МАНАН дэглэмийн эсрэг" тайван жагсаал Сүхбаатарын талбайд болж байна. Жагсаалд УИХ-ын нэр бүхий таван гишүүнээс гадна, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд оролцож байгаа юм. 

Тэгвэл яг үүнтэй зэрэгцэн "Бид уучлахгүй" хөдөлгөөнийхөн АТГ-ын гадаа жагсахаар болжээ. Тэд ЖДҮХС-аас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт өгөх ажээ. 

"Бид Уучлахгүй" жагсаалын зохион байгуулагчдын төлөөлөл болох Б.Мягмардорж, Б.Мөнхцэлмэг нар өнгөрсөн сард УИХ-ын 12 гишүүний хамаарал бүхий компаниуд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан асуудлаар Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргаснаа хүргүүлсэн юм.

Тэд дараах гурван зүйлийг шаардаж байна.

  1. Ёс зүйн хариуцлага хүлээ
  2. Улс төрийн хариуцлага хүлээ
  3. Хуулийн хариуцлага хүлээ