Зүүд гэж юу болохыг бид бүгд мэднэ. Харин зүүдэлж байхад бидний тархи, оюун санаанд юу болдогийг хэн ч мэдэхгүй. Үүнийг тайлбарласан шинжлэх ухааны бүрэн онол ч байдаггүй, зөвхөн таамаг төдий яригдсаар байдаг билээ. 


Энэ удаа зүүдний тухай 5 сонирхолтой таамаглалыг хүргэж байна


#1. Зүүд бол бодит байдлын тусгал

Зүүд ихэнхдээ яг одоо амьдралд тань болж буй бодит нөхцөл байдлын тусгал юм. Зүүдэндээ сэтгэл хөдлөл шаналалыг мэдэрвэл бодит амьдралыг харах өнцөгөө өөрчилж зүүдлэсэн асуудлаа шийд хэмээн сэтгэл зүйчид зөвлөдөг. Тиймдээ ч зүүдний тайлал, зүүдээр анагаах ухаанууд түгээмэл байдаг бизээ.


#2. Зүүд танд аюулын дохиог сануулагч

Танд зүүд хэмээх хийсвэр ертөнцөөс салаагүй, тэр зүйлс яг үнэн юм мэт санагдаж сэрэх үе гарч байсан уу. Тэгвэл та ганцаараа бишээ. Заримдаа зүүд хэтэрхий бодит санагдах үе бий. Гэвч энэ бүхэн учир шалтгаантай. Хэрэв ямар нэг юманд хөөгдөж, аюулд орсноор зүүдлэвэл таны зөн совин үүнийг сануулж буй хэрэг. Тиймээс та зүүд зөнгөө дагаж сэрэмжтэй байхыг сануулж байна. Энэ бол судалгаагаар батлагдсан зүйл.


#3. Туршлагажихад туслана

Ажлын ярилцлага, шалгалт шүүлгэ эсвэл уулзахыг хүсээгүй хүнтэйгээ уулзахдаа санаа зовниж байгаа бол тэр айдас зүүдэнд ирэх нь элбэг. Ингэснээр танд тэрхүү уулзалтын талаарх ойлголт төсөөллийг нэмэгдүүлж, хүнд сэтгэл зүй бэлтгэл хийж, туршлагажуулна.


#4. Бүтээлч сэтгэлгээний ангуучлал

Алдар цуутай хүмүүс зүүдээ ашиглаж уран бүтээлдээ, шинжлэх ухааны нээлтийг хүртэл хийсэн байдаг. Суут Менделеев гэхэд зүүдэндээ элемэнтүүдийн байрлалыг олж харсан тухайгаа тэмдэглэж үлдээсэн нь бий. Учир нь зүүд хүний төсөөллийн хана хэрмийг нэвтлэн шинэ ертөнцийг таниулдаг. Харин үүнийг бүтээлчээр мэдэрч ашиглах нь чухал. Тиймээс зүүдээ жагсааж бичиж сурвал гайхалтай нээлт ч хийж болох юм.


#5. Тархи цэвэрлэгч цаг хугацаа

Бүтэн өдрийн турш тархиндаа хуримтлуулсан дурсамж мэдээллийг эмхэлж цэгцэлдэг зүйл бол зүүд. Хүн зүүдэлж байхдаа хэрэггүй файлуудыг устгаж, хэрэгтэйг нь авч үлддэг. Зүүдэлж байхад л тархи амрангаа ийм үйлдэл хийж таны оюун санааг цэгцлэх том үүргийг гүйцэтгэж байдаг ажээ.