"CALLPro" LLC-г үүсгэн байгуулагч, "FARO education" англи хэлний сургалтын төвийн захирал, "UB Comedy" клубын гишүүн Б.Идэр-Од сүүлийн гурван жилийн хугацаанд 80 гаруй бизнес эрхлэгчидтэй ярилцлага хийжээ. Тэрээр ярилцлагуудаас ойлгож авсан зүйлсээ дүгнэн "МОНГОЛЫН ГАРААНЫ БИЗНЕСҮҮДИЙН
ТОП 5 ЗӨВЛӨГӨӨ" гарчигтайгаар фэйсбүүк хуудаснаа нийтлэжээ.

Үүнд:

1. Тууштай зүтгэ
Бизнес хөл дээрээ бостлоо хамгийн багадаа 2 жил зүдэрдэг. 3-5 жил болж байж, чи өөрөө хэд хоног амралт авах боломжтой болдог. Зүтгээд бай.

2. Баг хамгийн чухал нь
Ганцаараа босгоод ирсэн бизнес тун ховор. Болж өгвөл технологи, санхүү, борлуулалтын өндөр чадвартай хүнтэй хамтар.

3. Фокус аа битгий алд
Түр зуурын тендер, төсөл, халтуурны ажил хийж мөнгө олж болно. Гэхдээ энэ мөнгө ирээдүйн бүр их мөнгөнөөс чинь холдуулж байдаг. Гол бизнес дээрээ ажилла.

4. Хөрөнгө оруулалт хүлээж цагаа битгий алд
Байгаа нөөцөө дуслыг ч үлдээлгүй шавх. Маш багаас эхэл. Мөнгө байхгүй бол юу ч хийж болохгүй нь гэж ярих бол хамгийн худал үг.

5. Борлуулалт бол бизнесийн чинь 80%
Бүтээгдэхүүн үйлчилгээгээ төгс болохыг битгий хүлээ. Зарж болж байгаа хүмүүстээ, байгаа зүйлээ зараад яв. Борлуулалт хийж эхлээгүй цагт бизнес чинь эхлээгүй байна л гэсэн үг.

Амжилт хүсье энтрепренерүүдээ" хэмээсэн байна.