Хүн болгон л өөрийн туулсан амьдралаа хүнд хэцүүг нь гайхан ярьцгаадаг. Тэдний асуудлууд бусдынхаас илүү мэт л... 

Залуу үеийнхэн гэдэгт 1981-ээс 1996 онд төрөгсдийг багтааж байгаа юм шүү. Яг одоо тэд 20-30 настай ид хийж бүтээдэг насандаа яваа залуучууд. Хэрвээ та залуу үеийн төлөөлөл бол эцэг эх тань “миний үед ийм хэцүү байлаа” гэж ярихыг нь сонссон л байлгүй дээ. Тэгвэл эцэг эхийн тань бодлыг няцаах баримтуудыг хүргэе.


1. Залуу үеийнхний эдийн засгийн тогтвортой байдал өмнөх үеийнхнээс муу

2015 онд Нью-Йорк Таймс сэтгүүлд Стивен Ратнерийн нэгэн сонирхолтой судалгаа нийтлэгдсэн нь залуу үеийнхний хөрөнгийн доод хэмжээ өмнөх үеийнхнээс бага байжээ. 2013 онд 10400 ам.доллар байсан бол 1995 онд 18200 ам.доллар болжээ.


2. Залуу үеийнхний боловсрол

1993 оноос 2015 оны хооронд Их сургуулийн сургалтын төлбөр дунджаар 234 хувиар өсчээ. Мөн 1995 онд төгсөгчдийн 46 хувь нь сургуульдаа өртэй байсан бол 2015 онд 71 хувь болж өссөн байна. Залуу үеийнхэн өмнөх үеийнхнээс илүү өр зээлэнд баригдсан ажээ.


3. Эцэг эхтэйгээ амьдардаг эрчүүд???

“Pew” судалгааны төвөөс 2009 оны байдлаар эцэг эхтэйгээ амьдардаг 18-34 насныхан ихэссэн гэх дүгнэлт гаргажээ. Харин эмэгтэйчүүд нь эцэг эхээсээ илүүтэйгээр найз залуутайгаа эсвэл дотно харилцаатай хүнтэйгээ амьдардаг байна. Энэ судалгааны дүнд эцэг эхтэйгээ амьдардаг нь ажилгүйдэл ихэссэнийг бас харуулж байгаа юм.


4. Болзоо

Хайр дурлал, үерхэл нөхөрлөл гэдэг орчин үед өөр болжээ. Нийгмийн сүлжээгээр зургийг нь хараад л дурлана. Тэр хүнийгээ яг хайж явсан хүнээ мөн эсэхийг хэрхэн мэдэх вэ? Энэнээс болж залуу үеийнхэн буруу хүнтэйгээ үерхэж дотносох сөрөг нөлөөтэй аж.


5. Ажил

Технологийн дэвшил залуу үеийнхний ажиллах нөхцөлийг тэр чигт нь өөрчилсөн гэж хэлж болохоор ажээ. 5 цагт ажил тардаг байсан ч, гэрээсээ онлайн ертөнцөд ажлаа хийсээр л байдаг байна. 2014 оны судалгаагаар ажил эрхлэгчдийн 45 хувь нь гэртээ ирээд имэйл хаягаа шалгасаар байдаг гэнэ.


6. Нийгмийн сүлжээний уршиг

Хүмүүс өөрийгөө үргэлж бусадтай харьцуулдаг нь аль ч үед байсан. Гэхдээ нийгмийн сүлжээ гарч ирснээр бусдын аялалын, тансаг даашинзтай, амтат хоол идсэн гээд төрөл бүрийг зургуудыг харснаар өөрт нь энэ бүхэн байхгүй гэх хоосон мэдрэмжийг өгдөг ажээ.

2015 оны судалгаагаар Фэйсбүүкийг ямар ч сэтгэгдэл эсвэл нийтлэл бичихгүйгээр “Newsfeed”-ээ гүйлгэж харж өнгөрүүлэх нь өөрийгөө голох сөрөг нөлөөтэй гэнэ.


7. Хүүхэд

“The Washington Post”-д сүүлийн 50 жилийн хүүхэд өсгөж хүмүүжүүлэх өртөгний судалгаа гарчээ. 2013 оны байдлаар хүүхэд өсгөх, Их сургуулийн өмнөх боловсрол олгох зардал өмнөх үеийнхээс 18 хувиар өсчээ.