Дэлхий ертөнц бидний мэдэхгүй нэгэн нууц дээр тогтдог. Тэрхүү нууцыг бид бодит зүйл хэмээн хүлээн авдаг. Тэр нууц нь маш энгийн. Бидний эргэн тойронд болж буй зүйл бидэнд ямар ч хор хөнөөл учруулж чадахгүй. Харин аливаа аюул таныг айж, бодит хэмээн хүлээн авсан үед бодит болдог. 

Хэрэв юу ч болоогүй бол танд ямар ч айх зүйл байхгүй юм. Хэлж буй зүйл утгагүй санагдаж болох ч бүх зүйл яг ийм байдаг. Таны амьдралд янз бүрийн хүнд нөхцөлүүд үүсч болно: Дампуурах, ажлаас халагдах, гэр бүлээсээ салах, эрх чөлөөгөө хязгаарлуулах гэх мэт. Танд энэ нь маш хэцүү санагдана. 

Гэвч та эдгээр асуудлыг дотогш оруулалгүй үл тоовол асуудлууд ид шид мэт дороо алга болох болно. Мэдээж шууд утгаар нь ойлгож болохгүй, гайхамшиг гэж байхгүй. Гэхдээ нөхцөл байдал таны хүссэнээр өөрчлөгдөх боломжтой. Энэ дүрэм 100 хувь үйлчилдэг гэдгийг хэлмээр байна. Та туршаад л үз.