Митио Каку: Биднийг 20 жилийн дараа юу хүлээж байна вэ?

Дубай хотноо зохион байгуулагдсан World Government Summit-д илтгэл тавих үеэрээ онолын физикч, шинжлэх ухааныг дэлгэрүүлэгч, ш/у сэдэвт олон олон номын зохиогч Митио Каку хүн төрөлхтнийг ойрын 20 жилд юу хүлээж байгаа талаар хэлэлцүүлэг хийв. Тэрээр бидний амьдралыг өөрчлөх технологи, эд зүйлийн талаар санал бодлоо хуваалцжээ. 

Description: Митио Каку: Какое <a href='https://econet.ru/articles/tagged?tag=%D0%B1%D1%83%D0%B4%D1%83%D1%89%D0%B5%D0%B5' target='_blank'>будущее</a> нас ждет через 20 лет

Эдгээр өөрчлөлтийн эхлэл аль хэдийнээ тавигдсан. Өдөр бүр эрдэмтэн, судлаач, инженерүүд хиймэл оюун ухаан, сансарын аялал, анагаах ухаан, биологийн салбарт нээлт, хувьсгалыг хийж, амьдралын үндэс болсон ДНХ-ийн түвшинд судалгаа явуулж буйг бид ажиглаж байна. Шинжлэх ухаан, технологи хөгжиж байгаа нь сайн ч хөгжлийн хурд нь заримдаа сэтгэл төвөгшөөмөөр санагддаг. Какугийн бодлоор ойрын 20 жилд эргэн тойрны бүх зүйл улам л төвөгтэй, толгой эргүүлэм болох аж.

Газар дээр нь химийн шинжилгээ хийж, бие организм дахь аль нэг бодисыг багасгах талаар зөвлөгөө өгдөг жорлон, ярьж чаддаг хана зохион бүтээгдэнэ гэж Каку үзэж байна. Бид бүхнийг гайхалтай мөн бага зэрэг сүрдмээр дүр зураг хүлээж байгаа биз. 


Амьдрал 2.0 

Цаг хугацаа бүхнийг өөрчилнө. Технологийн хөгжлийг даган бидний хэл ч мөн өөрчлөгдөх болно. 

Энэ юу гэсэн үг вэ? 

Тухайлбал, “компьютер” гэдэг үг хэрэглээнээс хасагдаж магадгүй. Үг нь мэдээж байна л даа, харин ойлголт нь өөрчлөгдөнө. Зарим улс орнуудад хаа сайгүй компьютер болж, бүх зүйл хиймэл тархиар ажилладаг болох тул “компьютер”гэдэг үг хэрэглээнээс хасагдах аж. Компьютергүй зүйл гэж үгүй болно. Каку үргэлжлүүлэн 3D-технологийн талаар хүүрнэв. 

“Бид шинэ ертөнцийн талаар ярьж байна. Төсөөлж чадах бүхнээ бий болгох боломжтой тийм ертөнц” хэмээн Каку хэлэв. 

Шинэ гутал, ээмэг зүүлт, хувцас зэрэг хүссэн бүхнээ 3D принтерээр хэвлэх боломжтой болох юм. Хүүхэд тань шинэ тоглоом нэхээд байвал та дэлгүүр явах шаардлагагүй. Та Интернетд холбогдож, таалагдсан дизайнаа татан авч, хувийн 3D принтерээр хэвлэхэд хангалттай. 3D принтерээ ч гэсэн арай том тэмжээтэй  3D принтерээр хэвлэчихнэ. 


Харин ирээдүйн байшин, орон сууцны тухайд

Бидний гэр энгийн нэгэн гэр байхаа болино. Гэр маань компьютерчилсэн “амьд” багаж болно. Бид ханын цаас обойтойгоо ярилцдаг болно гээд бод доо. Ирээдүйд бид “ухаалаг цаас” хэрэглэнэ. “Ухаалаг цаас” яг л одоогийн компьютерүүд шиг бидний хүссэн мэдээ, мэдээллийг харуулах аж. Бид ханатайгаа ярьдаг болно. Байшин, орон сууцны архитектур тэр чигтээ өөрчлөгдөж хананууд ухаалаг утас, лэптоп шиг, асар том ТВ-ийн дэлгэц байх болно. 

Та өрөөндөө суугаад, өөрийнхөө бүх эд зүйлстэйгээ ярилцаж байна гээд төсөөлдөө. Зарим хүмүүст энэ тийм ч сайхан санагдахгүй байж магадгүй. Ганцаардалд орсон мэт. Гэсэн ч биднийг ийм л ирээдүй хүлээж байна. Дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүнтэй холбогдож, хэлийг нь ч мэдэхгүй улсын хүмүүстэй санал бодлоо солилцох боломж олгох технологи гарч ирнэ. 

Нүдний өмнө буй бичвэрийг орчуулан шууд нүдний торлог бүрхэвчинд харуулах контакт линзийн тусламжтайгаар та ямар ч хэлээр ярьж чадна хэмээн Каку бодож байна. 

Хаа нэг тийшээ явмаар санагдвал та хувийн автомашинтай байх шаардлагагүй. Машин жолоодож чаддаг ч байх хэрэггүй. Автомашинууд автомат удирдлагатай болно. Жолоочгүй. Өөрийгөө удирддаг машин. 

Түүнээс гадна том цүнхтэй хувцас, хэрэглэл авч явахгүйгээр зам зуур хэрэгтэй бүхнээ 3D принтер дээр хэвлэчихнэ. 

Description: Митио Каку: Какое будущее нас ждет через 20 лет

Бид нийгэм-эдийн засгийн харилцаа холбоо орвонгоороо өөрчлөгдөх ирээдүй рүү ойртож байна. Бид сөрөг тал, гуравдагч тал үгүй “төгс” капитализмыг байгуулж байна. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар бид хөгшрөлт гэх байгалийн жамыг ялан дийлэх боломжтой болно. Залуу хүмүүсийн сая сая генийг хөгшин хүмүүсийн гентэй харьцуулан хөгшрөлт яг хаана, яаж үүсдэгийг олж тогтоох юм.