"Биелэгдэшгүй даалгавар" цуврал киноны шинэ анги нээлтээ хийсэн даруйдаа шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд нээлтийнхээ үеэр хамгийн их ашиг орлого олсон бүтээлээр шалгараад байгаа тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.

Уг цувралын зургадугаар анги болох “Mission: Impossible - Fallout”  /"Биелэгдэшгүй даалгавар: Уналт"/ нь кино театруудад нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 61.2 сая ам.доллар олоод байгаа бөгөөд гол дүрийн жүжигчин Том Крузын хувьд хамгийн амжилттай кинонуудынх нь нэг болоод байгаа ажээ.

Харин жагсаалтын хоёрдугаар байрт “Mamma Mia! Here We Go Again” кино 15.1 сая ам.долларын орлоготойгоор жагсаад байгаа бол “The Equalizer 2" кино 14 сая ам.долларын ашиг олсноор гуравдугаарт жагсчээ. Уг хоёр киноны аль аль нь нээлтээ хийгээд хоёр долоо хонож байгаа юм байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг