“Big Little Lies”киноны продюсер, жүжигчин Reese Witherspoon өөрийнхөө дебют ном болох “Whiskey in a teacup” номоо сурталчлахаар Америкийн мужуудаар тойрон аялал хийх тухайгаа хэвлэлээр мэдэгджээ. 

Түүний ном нь: Өмнөд мужид амьдрал ямар байдаг, тэнд өнгөрүүлсэн хүүхэд нас, хайр дурлалаас аваад хэрхэн жигнэмэг хийх зэрэг олон сонирхолтой сэдвээр бичжээ. Инстаграмынхаа сурталчилгаандаа аяга барьсан дөрвөн өөр нүүрний хувиралтай авахуулсан зургаа нийтэлсэн ба уг зургийн тайлбарт “ Удахгүй танай хотод “Whiskey in a teacup”-тайгаа очих болно, зогсоол бүртээ тусгай зочныг авчирах болно. Найз нараа дагуулаад ирээрэй” гэжээ. 

Тэрээр энэхүү аялалаа ирэх есдүгээр сараас эхлүүлэх аж. Найман өөр хотоор зочлохдоо фенүүдтэйгээ номноосоо гадна хувийн амьдралын түүхүүд, хэрхэн цагийг өнгөрөөдөг, гэрээ хэрхэн тохижуулах тухай, мөн баяруудыг гэр бүлдээ яаж онцгой болгодог вэ гэх мэт олон сэдвүүдээр ярина гэж "Entertainment weekly" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа дурьджээ. 

Reese Witherspoon номынхоо нэрийн тухай "Өмнө зүгийн эмэгтэйчүүд гаднаа эмзэг, турьхан мэт боловч дотроо хүчирхэг байдаг гэж эмээ маань хэлсэн. Тиймээс би номоо  “Whiskey in a teacup” хэмээн нэрлэсэн гэж тайлбарлажээ. 

Reese Witherspoon-ны уулзалтын тасалбар ирэх долоодугаарсарын 13-аас Америкийн  хотуудаар зарагдах ажээ.