Дэлхийн хамгийн баян, хамгийн амжилттай эрхмүүдийн нэг Билл Гэйтс үүсгэн байгуулж, удирдсан Microsoft компаниасаа холдон амралтаа авчээ. Одоо тэрбээр гэр бүлийн хамт амарч, ихэнх цагаа ном уншихад зориулж, сансар судлал, эрчим хүч тэргүүтэй салбарт хөрөнгө оруулж байна. 

Тэрбээр өөрийн Gates Notes блогоороо дамжуулж сүүлийн таван жилийн турш жилд унших таван ном санал болгож ирсэн. Ноён Гэйтс “Ном унших бол сониуч байдлаа баярлуулдаг арга минь” хэмээн блогтоо бичсэн нь бий. 

Энэ жил уншихыг санал болгосон таван номын эхнийх нь Тхи Буйн бичсэн “The Best We Could Do” (Бидний хамгийн сайн арга) өөрийн намтраар бичсэн роман юм. Энэхүү номд эцэг, эх болон хүүхдийн дундах адармаатай харилцаа, Буй өөрөө аав болоод хүүхэд өсгөх ямар хэцүүг ойлгож байгаа тухай гардаг байна.

1. The Best We Could Do

2. Evicted: Poverty and Profit in the American City

3. The Sympathizer: A Novel (Pulitzer Prize for Fiction) 

4. Energy and Civilization: A History (MIT Press) 

5. Believe Me: A Memoir of Love, Death, and Jazz Chickens