Форбс сэтгүүлийн мэдэгдсэнээр энэ онд нийт 2153 хүн дэлхий дахинаа долларын тэрбумтан хэргэмийг эзэмшиж байгаа бөгөөд тэдний нийт 68 нь өөрийн хүчээр тэрбумтан болсон эмэгтэйчүүд ажээ. Тэдгээрээс долоо нь өөрийн хөрөнгийг нөхөр болоод гэр бүлийн хүнтэйгээ хувааж байгаа гэнэ. 2018 онд тэрбумтан бүсгүйчүүд ердөө 60 байсан ч тэдний хөрөнгийг нийлүүлэн тоолоход 71 тэрбум доллар хүрч байжээ. Тэгвэл энэхүү нийтллээрэээ мундаг бүсгүйчүүдээс арвыг нь онцолж байна.

10. Линда Ресник - 3.42 тэрбум

Тэр бол 4.2 тэрбумын үнэлгээтэй амттан болоод ундааны Wonderful Co., хэмээх компанийг нөхрийн хамтаар эзэмшдэг бөгөөд маркетингийг хариуцдаг. Түүнчлэн тэдний орлого дан ганц компаниар нь хязгаарлагддаггүй юм. Тэд Калифорни, Техас, Мексикт бүйлс, писташио, жүрж болоод анар жимсний тариалантай гэнэ. Тэд 1960 онд танилцаж байсан бөгөөд түүнээс хойш өөрсдийн ирээдүйг бүтээжээ.


9. Элэйн Винн - 3.7 тэрбум

Лас Вегасын хатан хаан хэмээн нэрлэгдсэн тэрээр 2018 онд Винн резортын хамгийн их хувьцаа эзэмшигч болжээ. Учир нь түүний салсан нөхөр, резортыг үүсгэн байгуулагчдын нэг Стив Винн нь бэлгийн дарамт үзүүлснээр гүйцэтгэх захирлын суудал руу тушаал буусан юм. Тэд гэрлэснийхээ дараахан Мариландад амьдарч байсан ба 1973 онд Мираж резортыг үүсгэн байгуулж, 2002 онд Винн резортыг нээж байжээ.


8. Дорис Фишер - 3.99 тэрбум

Дорис бол америкийн алдарт GAP брендийн үүсгэн байгуулагчидийн нэг. Тэрээр 1969 онд өөрийнх нөхөрт таарах хувцас олдохгүй байсан тул тус компанийг байгуулж байжээ. Тэд анхлан Сан Францискод жийнс болоод хуурцаг зардаг дэлгүүрээ нээж байсан аж. Тэр нээглсэн өдрөөс нь эхлэн 2003 он хүртэл компанийнхаа мерчиндайзерийн үүргийг гүйцэтгэж, 2009 он хүртэл GAP брендийн удирдлагаар ажилласан юм.


7. Жүди Лов - 4.27 тэрбум

1964 онд Том, Жүди хоёр 5000 долларын зээл аван Оклахома мужид анхны шатахуун түгээх станцаа нээж байжээ. Жүди 1975 онд коллежид эргэн суралцах хүртлээ данс тооцооны асуудлыг хариуцан Томтой хамтран компаниа удирдаж байсан бол эдүгээ тэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, тус компанийн харьяа сангийн захирлаар ажиллаж байгаа юм. Тэд дөрвөн хүүхэдтэй бөгөөд тэдний гурав нь гэр бүлийнхээ бизнест ажилладаг байна.


6. Опра Уинфри - 4.4 тэрбум

Уинфри бол жирийн нэг ярилцлагын шоуг хэрхэн медиа болоод бизнесийн хаант улс болгож болохыг үзүүлсэн эмэгтэй. Түүний ярилцлагын шоу бараг л 2 тэрбумын ашигтай ажилладаг байжээ. 2011 онд тэрээр шоугаа орхиж өөрийн гэсэн телевизийн сувгийг нэвтрүүлсэн юм. Энэ нь түүний орлогын 25.5 хувийг бүрдүүлдэг ажээ.


5. Жонеллэ Хант - 4.56 тэрбум

1961 онд Жонеллэ Хант өөрийн нөхрийн хамтаар байшингаа зарж, зээл аваад будааны хальс савлах бизнес эхлүүлж байжээ. Түүнээс 8 жилийн дараа тэд 5 ачаа тээврийн машин болоод 7 чингэлэг авч J.B.Hunt транспорт буюу тээвэр үйлчилгээний компаниа нээжээ. Тэдний бизнес 1983 онд олон нийтэд үйлчилгээ явуулдаг болж, эдүгээ улсдаа хамгийн том тээвэр үйлчилгээний компанийн нэг болсон бөгөөд нийт 7.2 тэрбумын үнэлгээтэй гэнэ.


4. Мег Витман - 4.7 тэрбум

Мег Витман нь 1998 оноос 2008 оны хооронд eBay цахим худалдааны талбарыг 5.7 тэрбумын үнэлгээтэй байхаас нь 8 тэрбум хүртэл өсгөж чадсан нэгэн гэдгээрээ алдартай. Тэрээр 2011 оноос 2015 оны хооронд Hewlett Packard хэмээх компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд 2018 онд гүйцэтгэх захирлын суудалд тушаал буурсан юм. Түүнчлэн 2018 оны 3 сард NewTV гэх медиа стартапын захирал болж, эдүгээ Procter & Gamble, Dropbox зэрэг компаниудын ТУЗ-д байдаг гэнэ.


3. Жүди Фаулкнер - 4.98 тэрбум

Жүди Файлукнер нь 1979 онд эдүгээ америкийн тэргүүлэх зэргийн эрүүл мэндийн түүхийн софтвэйрийг үүсгэн байгуулж байсан юм. Тэрээр компьютер программч бөгөөд одоо 2.7 тэрбумын үнэлгээтэй компанийнхаа захирлаар ажилладаг. Түүний бүтээсэн софтвэйр нь 230 сая гаруй өвчтөний түүхийг хангаж ажилладаг ба Жонс Хопкинс, Мэйо Клиник зэрэг төвүүдэд ашиглагддаг байна.


2. Мариан Илич - 6.12 тэрбум

Мариан Илич өөрийн нөхрийн хамтаар 1959 онд Little Ceasers Pizza хэмээх газрыг үүсгэн байгуулж байжээ. Эдүгээ тэрээр 4 тэрбумын үнэлгээ бүхий пицца сүлжээг эзэмшдэг юм. Түүнчлэн тэрээр Detroit Red Wings, MotorCity Casino Hotel зэрэг газруудыг ч эзэмшдэг. 


1. Дианэ Хэндрикс - 6.98 тэрбум

Тэдний гэр бүл америкдаа хамгийн эрэлттэй дээвэр, дулаалга, цонхнуудыг нийлүүлдэг. Тэрээр тус компаниа 36 жилийн өмнө нөхрийн хамт байгуулж байсан ч 2007 онд нөхөр нь нас барснаар өөрөө бүрэн удирддаг болжээ.


Эх сурвалж: GQ