АНУ-ын Патент, барааны тэмдгийн товчоо санхүүгийн программ хангамжаар дагнасан үйл ажиллагаа эрхэлдэг Калифорнийн Intuit компанийн боловсруулсан текст мессеж буюу зурвасаар биткойны гүйлгээ хийх технологийн шийдлийн өргөдлийг нийтэлжээ.

Уг шинэ шийдлээр гар утсыг ашиглан хэрэглэгчид нэг нэгэндээ хэрхэн шилжүүлэг хийх цахим гүйлгээ, тооцооны системийг тодорхойж бичсэн байна. SMS буюу зурвасаар шилжүүлэг хийж байгаа хүний гар утсаар түүний гар утасны төхөөрөмжийн таних нууц тэмдэглэгээ болон шилжүүлж буй дүнгийн талаар мэдээлэл явдаг аж. Мөн шилжүүлгийн баттайг нотлох шийдэл нь хэрэглэгчийн дансны нууц үг эсвэл дуут шууданг ашиглах гэх мэтийн хэд хэдэн хувилбартай байхаар хийжээ.

Үүнээс сарын өмнө блокчэйнээс стартап CoinTex Bitcoin Cash-ийн гүйлгээг интернетгүй орчинд хийх технологийн боловсруулалтанд зориулан $600 бүхий гарааны хөрөнгө оруулалт босгосон юм. Мөн уг компани Bitcoin Cash-ийг SMS мессежээр хийх программын бета-хувилбарыг туршиж АНУ, Канад, ӨАБНУ, Швед, Голланд, Их британи зэрэг улсууд руу Bitcoin Cash-ийн шилжүүлэг хийсэн байна.




Эх сурвалж: Крипто доогтэр