Энэ сар биткойны ханш хэд дахин унаж боссон савалгаатай үе таарав. Өчигдөр гэхэд крипто валют биткойны ханш 9000 ам доллар давж түүхэн дээд амжилт тогтоолоо. Энэ сарын эхээр дундуур биткойн 7882 ам доллар хүрэхэд үүнээс илүү үнэ хүрэх эсэхэд эдийн засаг судлаачид эргэлзэж байсан юм.

Хэдхэн хоногийн өмнө 30 хувь унаж байсан энэхүү крипто валют ийнхүү өсч одоогийн байдлаар биткоины зах зээлийн хэмжээ $145 тэрбумд хүрээд байна. Биткойны сүлжээнд шилжүүлэг хийхийн тулд өдөрт ойролцоогоор 200 сая доллар ашиглагдаж буй.