Биткоины үнэ өсөж, Litecoin-ы үнэ буурлаа. Шинжээчдийн анхааруулга хэрхэн ажилладаг вэ?

Өнгөрсөн долоо хоногт биткоин 1500 ам.доллароор өсөж, харин LTC-ийн үнэ 10 хувиар буурсан. Энэ долоо хоногийн сүүлээр бид дахин дүгнэлт хийж, шинжээчид үнэнд хэрхэн ойр байсныг дүгнэж үзлээ.


Даваа гараг буюу 02 дугаар сарын 26-ны өдөр

Ethereum World News-ийн шинжээчид лайткоины уналтыг таамаглаж, 210 ам.доллараас багасан гэж үзжээ. Шинжээчид лайткоиныг 225 ам.долларын эсрэг зогсож, байр сууриа бататгаж чадахгүй бол үнэ нь буурна гэдгийг тэмдэглэсэн байна. LTC 225 ам.доллар байсан бол богино хугацааны дараа 228 ам.долларт хүрч удалгүй унаж эхэлсэн бөгөөд одоогоор 207 ам.доллар болжээ.

Мягмар гараг буюу 02 дугаар сарын 27-ны өдөр

Шинжээч Дмитрий Лавров Dash-ийн курсын талаарх таамаг дэвшүүлжээ. Түүний үзэж буйгаар удахгүй криптовалют 800 ам.доллар хүртэл өсөх төлөвтэй байна. Dash 642 ам.долларын үнэтэй байсан бол түүний үнэ огцом буурч, 3 дугаар сарын 1-ний өдөр гэхэд 600 доллараас багассан байна. Харин одоо Dash-ийн үнэ 620 ам.доллар болжээ.

Лхагва гараг буюу 02 дугаар сарын 28-ны өдөр 

NewsBTC-ийн шинжээчид хэрэв Ethrereum 862 ам.долларын түвшинөөс дээш үлдэж чадвал түүний курс 885 ам.долларт хүрч магадгүй гэжээ. Тухайн үед ETH-ийн үнэ 865 ам.доллар байсан бол удалгүй 853 ам.доллар болтол буурч, одоогийн байдлаар криптовалют дахин өсөж 867 ам.долларт хүрчээ.

Пүрэв гараг буюу 03 дугаар сарын 01-ний

News BTC-ийн шинжээчид хэд хэдэн криптовалютын урьдчилсан судалгааг гаргажээ. Тэд Sterllar-ын үнэ 0.38 ам.доллар хүртэл өснө гэжээ. Өмнө нь альткоины үнэ 0.33 ам.доллар байсан бол одоо 0.32 ам.доллар байна. Шинжээчдийн үзэж буйгаар хэрэв IOTA 1.95ам.доллардээр баталгаажиж чадсан бол үнэ өсөх байсан гэжээ. Тэр үед альткоин 2 ам.доллар байсан бол одоо 1.93 ам.доллар байна.

Өмнө нь EOS-ийн үнэ 8.6 ам.доллар байсан бол шинжээчид ойрын үед 9 ам.доллар хүртэл өсөж магадгүй гэж үзсэн байна. Одоогийн байдлаар валют 8.3 ам.долларын үнэтэй байна. Шинжээчид LTC-ийг богино хугацаанд огцом өсөж магадгүй гэж үзэж байна. Тухайн үед 210 ам.долларын үнэтэй байсан бол одоогийн байдлаар 207 ам.доллар байна. Шинжээчдийн тооцоолсноор NEO 110 ам.доллар хүртэл буурна гэжээ. Тухайн үед 130 ам.доллар үнэтэй байсан бол одоогоор зоосны үнэ 126 ам.доллар байна.

Ойрын хугацаанд BTC-ийг өснө гэж үзжээ. Шинжээч анхны криптовалютыг 12000 ам.доллар хүртэл өсөж магадгүй гэжээ. Тухайн үед биткоин 10780 ам.долларын үнэтэй байсан бөгөөд удалгүй 11000 ам.долларт хүрсэн хэдий ч өнөөдрийн байдлаар 10980 ам.долларын үнэтэй байна.