Дөнгөж эхэлж байгаа бизнес эрхлэгчийн амьдрал төсөөлж байгаа шиг тийм ч амар биш. Mobile Monkey-ийн (https://mobilemonkey.com/) ерөнхий захирал Ларри Ким шинээр эхлүүлж байгаа стартапын тухай ярьсан байна.


Шинэ Стив Жобс болохын тулд заавал сургуулиа хаях хэрэггүй.

Зарим хүмүүс дээд боловсрол эзэмшилгүйгээр шинэ Apple компанийг үүсгэн байгуулж чадна хэмээн итгэдэг. Гэхдээ яг үнэндээ та сургуулиа хаяад шууд саятан болох боломжгүй. Стив Жобс, Билл Гейтс нар сургуулиа зүгээр суух гэж, тоглоом тоглох гэж орхиогүй. Жобс сургуулиа орхисны дараа нэмэлт хичээлд явдаг байсан (тэрээр калиграфийн хичээлд явдаг байсан), харин Гейтс Харвардын их сургуулийг орхихын өмнө өөрийн компанийн санааг олсон байсан.

Стив Жобс, Билл Гейтс нарын түүх бол ховор тохиолддог зүйлс. Та бизнес эрхлэлтийн ертөнц рүү аялахаас өмнө сургуулиа төгсөх хэрэгтэй.


Та зорилго, хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй.

Амжилттай бизнес эрхлэгч байхын тулд танд зүгээр нэг зорилго тэмүүлэл хэрэгтэй биш. Та татвар төлдөг, өдөрт шүдний утсыг хоёр удаа ашигладаг хүн болох хэрэгтэй. Та дэлхий ертөнц дээр болж байгаа бүхий л зүйлс дур сонирхолтой болж, аливаа асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй болох хэрэгтэй.

Та анх стартап эхлэхэдзөвхөн өөрөө өөрийнхөөрөө л байна. Харин хэсэг хугацааны дараа та багтай болж, танд туслах туслахтай болно. Гэхдээ мэдээжийн хэрэг та хэсэг хугацаанд бүгдийг өөрөө хийх хэрэгтэй. Маркетинг менежер, эдийн засагч, техникч, PR менежер гээд бүгдийг нэгэн зэрэг өөрөө хийнэ. Хэрэв та хүсэл тэмүүлэлтэй, зорилгодоо үнэнч нэгэн бол танд энэ маш хэрэгтэй, сонирхолтой алхам байх болно. Үүний ачаар та ямарваа нэгэн шинэ зүйлийг сурч мэднэ. 


Та шууд баяжихгүй.

Таны бизнес өсөж, амжилттай болж эхлэх үед энэ нь танд гайхамшиг мэт санагдах болно. Та мөнгөтэй болох үед танд үрэх хүсэл төрнө.Гэхдээ эдгээр зүйлсийг бизнесийн цаашдын хөгжилд хөрөнгө оруулах хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулалтгүй сайн стартап удаан хугацааны ашиг бүхий бизнесийг бий болгож чадна, тиймээс өөрийгөө дарж, өөртөө бага цалин олго.

Аливаа зүйлийг хойш тавих нь таны бизнесийг хөнөөх болно.Суралцах явцад аливаа зүйлийг хойш тавих нь муу зуршил мэт хүлээн авдаг. Үүнээс болж та хэдэн шөнө нойр хоолгүй хонож үзсэн л биз дээ? Та өөрөө өөртөө дарга болсон үед, таныг хянах багш, менежер хэн ч байхгүй. Та өөрөө ажлын цагаа сонгож, хослолын оронд гэрийн хувцас өмсөж, таны ажлын байр хажуу талын кофены газар эсвэл гэрт чинь байна. Төлөвлөгөөгүй байдал нь маш аюултай. Та дуртай киноныхоо ангийг дахин нэг үзэж суугаад нэг харахад цаг орой болсон байна. Тэр үед та захиалгат хоол захиалах үед та өөрийгөө одоог хүртэл шүдээ угаагаагүй гэдгийг санана. Таныг ийм байдалтай байхад хэн ч тантай хамтран ажиллахыг хүсэхгүй.


Мөрөөдлийн баг хамт олныг олох хэцүү.

Таны анхны стартап бол та түүнд хамаг сэтгэл зүрхээ зориулна. Гэтэл таны бие сэтгэлээ зориулан бүтээж байгаа зүйлд яг тань шиг бүхий л сэтгэлээ зориулах хүнийг олох хэцүү. Анх би миний таньдаг хүмүүс, ажлын хамтрагчид миний стартапд нэгдэхгүй гэхэд би сэтгэлээр маш их унаж байсан. Миний харж байгаа боломжуудыг хэн ч харахгүй байгаа гэж үү гэж би бодож байсан.

Цаг хугацаа өнгөрөх тусам би хүмүүсээс миний төлөө маш том алхам хийхийг хүссэн байсан гэдгийг ойлгосон. Тэдний ихэнх нь гэр бүл, үр хүүхэдтэй. Зардал маш ихтэй байсан учир энэ нь тэдний хувьд маш том эрсдэл байсан. 

Эхлээд би өөрийн компанийн ач холбогдлыг харуулж байж хүмүүс миний бизнесийн бат бөх байдалд итгэх юм байна гэдгийг ойлгосон.Өөрийнхөө өмнө зорилго тавьж, зорилгодоо хүрч, бизнесээ сайжруулж, хөрөнгө зарцуулж эхэлсэн. Харин удалгүй миний гар дээр хэрэгтэй дүн гарч ирэх үед би хэрэгтэй хүмүүсээ олж авч чадсан.

Таны бардам байдал үгүй болж болно. Стартапуудын 80% нь амжилтгүй болдог гэсэн судалгаа байдаг. Хамгийн аймшигтай нь таны асуудлуудын талаар таны хамаатнууд, найз нөхөд, танилууд бүгд мэднэ. Бүгд танаас байнга бизнес чинь хэр байна гэж асууна.

Таныг алдаа, оноо хүлээж байгаа гэдэгтэй эвлэр. Тэдгээр алдаа оноондоо бухимдахын оронд алдаан дээрээ суралц. Зарим бизнес эрхлэгчид хэдэн зуун удаа алдсаны эцэст оновчтой төсөл эхлүүлж чадсан байдаг. Даруухан бай, алдаан дээрээ суралц, өөрийнхөө бардам занг багасга.


Амжилт гайхалтай таашаалыг авчирдаг.

Бизнес эрхлэгч байна гэдэг амаргүй. Стартап нь амжилтад хүрсэн хүмүүсээс ямар мэдрэмж авсан бэ гээд асуугаад үз. Гэхдээ та үүнийг өөрөө мэдрээгүй учир ойлгоход хэцүү. Үүнийг өөрөө нэг мэдрээд үзээрэй!

P.S. Зөвхөн өөрийнхөө оюун ухаан, үзэл бодлыг өөрчилснөөр бид дэлхийг өөрчилдөг гэдгийг сана!



Эх сурвалж:  https://mobilemonkey.com/