УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо яг одоо хуралдаж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдад томилуулах саналыг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжсэн байна.