Өргөн нэвтрүүлгийн санхүүгийн сувгаар явдаг Диалог нэвтрүүлгээр технологийн талаар боломж ба эрсдлүүдийн аль алиныг харгалзан үзсэн хэлэлцүүлгүүдийг өрнүүлдэг. Нэвтрүүлгийн үеэр блокчэйн технологи нь интернетийн хоёрдугаар үе шат юм. Интернет нь хэн бүрт мэдээлэл хуваалцах талбарыг өгсөн бол блокчэйн нь үнэ цэнийг нь хэн ч шилжүүлэх боломжийг олгодог. Энэ шинэ технологийн эдийн засгийн үнэ цэнэ нь интернетийн хэмжээнээс арав дахин их байгаа нь эдийн засгийн өсөлтөд хүргэх илүү бодит хэрэглээг бий болгох болно гэж ярьжээ.

Энэ хэлэлцүүлэгт "Блокчейн хувьсгал"-ыг зохиогч Дон Тапкакотт, Стэнфордын Их Сургуулийн венчур хөрөнгө оруулалт ба физикийн профессор Жан Шоученг , Xunlei-ийн гүйцэтгэх захирал Чен Лэй нар оролцож өөрсдийн саналаа хуваалцсан байна. Өмнө нь 5 дугаар сарын 29-нд Лэй блокийн технологийг нээлттэйгээр дэмжиж, блокчэйн технологийн өргөн хэрэглээний програмууд 2018 оны сүүл гэхэд олон нийтийн хүртээл болж эхэлнэ гэж хэлсэн байна.



Эх сурвалж:  Крипто доогтэр https://cryptovest.com/news/china-central-tv-economic-value-of-blockchain-10-times-that-of-internet/