АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь уулзалтыг Вьетнамын нийслэл Ханой хотод зохион байгуулах боломжийг тус хоёр орны төлөөлөгчид хэлэлцэж байгаа тухай Bloomberg агентлаг даваа гарагт мэдээлжээ. 

Америк болон Умард Солонгосын төлөөлөгчид урьд нь Ханой хотод уулзаж, Ким Жөн Ун, Д.Трамп нарын уулзалтыг зохион байгуулах товыг хэлэлцсэн гэж Bloomberg агентлаг Өмнөд Солонгосын Munhwa Ilbo сонины мэдээллээс иш татан уламжилсан байна. Вашингтоны эрх баригчид мөн уулзалт хийх боломжтой газруудын хувиар Индонез, Монгол, Хавай муж улс болон Панмүнжом хилийн шалган нэвтрүүлэх цэгийг судалж байгаа аж.

Хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг хаана зохион байгуулах талаар АНУ хэлэлцээ хийж байна гэж Дональд Трамп ням гарагт мэдээлжээ. 

АНУ-БНАСАУ-ын анхны дээд хэмжээний уулзалт өнгөрсөн оны зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон билээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS