Германы автомашин үйлдвэрлэгчид болох “BMW” болон “Daimler” компани автомат жолоодлогын системийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

“BMW” болон “Daimler” компани нь тансаг зэрэглэлийн автомашины зах зээлийн гол өрсөлдөгчид боловч хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр өрсөлдөх чадвараа улам нэмэгдүүлнэ хэмээн компанийн удирдагууд үзэж байгаа ажээ.

Тус хоёр компанийн мэргэжилтнүүд хурдны зам дээр зорчих хийгээд зогсоолд тавих үеийн автомат жолоодлогын технологийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах аж.

Ташрамд дурдахад, Японы “Honda” болон АНУ-ын “General Motors”, Германы “Volkswagen” болон АНУ-ын “Ford” компаниуд тус тус автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцоод байгаа билээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK