ПЁНЬЯН. /NHK/. Өнгөрсөн бямба гарагт БНАСАУ-д “Линлин” хар салхи дэгдсэний улмаас 5 хүн амиа алдаж, гурван хүн гэмтсэн гэж тус улсын төв телевиз мэдээлжээ.


Korean Central Television” сувгийн өнгөрсөн ням гарагийн мэдээгээр шуурганы улмаас сүйдсэн талбай, хүчтэй салхинаас үүдэн хууларсан дээврүүд болон цэргүүд шавар арилгаж буй дүрс бичлэгийг үзүүлсэн байна. Уг сувгийн мэдээлснээр, 460 байшин, 15 нийтийн эзэмшлийн орон сууц сүйдсэн ажээ.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн баасан гарагт яаралтай уулзалт зохион байгуулж, байгалийн гамшигт үзэгдэлд бэлтгэлтэй байхыг холбогдох албаны төлөөлөгчдөд үүрэг болгосон байна. Урьд нь БНАСАУ байгалийн гамшигт үзэгдлийн учруулсан хохирол болон сэргээн босгох ажиллагааны талаар тун ховор мэдээлж байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг