БНАСАУ-ын эсрэг дангаар авсан хориг арга хэмжээгээ Японы Засгийн газар сунгах бодолтой байна гэж “Kyodo” агентлаг мэдээлэв.

БНАСАУ-ын эсрэг авсан Японы хориг арга хэмжээний үйлчлэх хугацаа ирэх 4 дүгээр сарын 13-нд дуусах аж. Хориг арга хэмжээг Японы Засгийн газар тогтмол сунгасаар 10 гаруй жил болжээ. БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд ахиц дэвшил гарахгүй байгаа энэ үед хориг арга хэмжээг ээлжит удаагаа сунгаж магадгүй байна.

БНАСАУ-ын эрх баригчид цөмийн пуужин туршсаны дараа буюу 2006 онд Япон улс БНАСАУ-ын эсрэг дангаар хориг арга хэмжээ нэвтрүүлсэн байна.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Kyodo