БЭЭЖИН. /Bloomberg/. “Ялу” голын дээгүүр БНХАУ, БНАСАУ-ыг холбосон шинэ гүүрийг нээжээ. БНАСАУ-ын эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээний улмаас тус улсын худалдаа хязгаарлагдаад байгаа хэдий ч энэхүү үйл явдал нь хөрш хоёр орны эдийн засгийн харилцаа гүнзгийрч буйг харуулж байна.


БНХАУ-ын зүүн хойд нутгийн Жянь болон БНАСАУ-ын Манпо хотыг холбосон шинэ гүүрний хилийн шалган нэвтрүүлэх цэгийг даваа гарагт нээсэн тухай БНХАУ-ын төв мэдээллийн агентлаг мэдээлжээ. 



БНАСАУ-ын удирдагч асан Ким Жөн Ир 2011 онд БНХАУ-д айлчилсны дараа уг гүүрийг байгуулах ажил эхэлж байсан юм. Талууд 2012 онд гүүрийг холбосон боловч тухайн үеэс хойш БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтыг удаа дараа явуулсантай холбоотойгоор хоёр улсын харилцаа муудаж, гүүрний нээлт хойшилсоор байсан билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг