БНХАУ-ын дарга Си Жиньпин 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 5-ны хооронд Испани, Аргентин, Панам болон Португалд айлчилна гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Лу Кан баасан гарагт мэдээлэв.

БНХАУ-ын дарга 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо зохион байгуулах “Их-20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцох ажээ.

Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр, Си Жиньпин Испанийн хаан Фелипе VI, Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри, Панамын Ерөнхийлөгч Хуан Карлос Варела болон Португалын Ерөнхийлөгч Марсело Ребело де Соуза нарын урилгаар тус орнуудад айлчлах аж. Түүнийг “Их-20”-ийн уулзалтад оролцохыг Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри урьжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua