ХӨХ-ХОТ. /Chinadaily/. БНХАУ, ОХУ, Монгол Улсын Аялал жуулчлалын сайд нарын дөрөв дэх удаагийн бага хурал өнгөрсөн ням гарагт Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанцав хотод боллоо. Уулзалтын зорилго нь гурван улсын аяллын жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх явдал юм.

Бага хуралд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Луо Шуган, ОХУ-ын Аялал жуулчлалын агентлагийн дэд дарга Алексей Конюшков, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нар оролцжээ.

Луо Шуган бага хурлыг нээж илтгэл тавихдаа, "аялал жуулчлалын салбар нь БНХАУ, ОХУ, Монголын ард иргэд хоорондын найрсаг харилцаа, харилцан ойлголтыг бэхжүүлэхэд орлуулшгүй үүрэгтэйн зэрэгцээ гурван улсын харилцааны чухал хэсэг юм" гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр, 2016 онд БНХАУ, ОХУ, Монгол Улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын анхны уулзалт болсноос хойш уг салбар дахь хамтын ажиллагаанд ихээхэн дэвшил гарч, гурван оронд харилцан аялал хийх ард иргэдийн тоо тогтмол нэмэгдсэн гэж хэлжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг