БЭЭЖИН. /NHK/. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан тус улсын Тэнгисийн цэргийн хүчин мягмар гарагт олон улсын парад зохион байгуулна. Энэхүү парад нь Циндао боомт хотод болон ойролцоох усан, агаарын орон зайд болох ажээ.


Тэнгисийн цэргийн хүчний парадад 32 хөлөг онгоц оролцохын дунд тус улсын анхны нисэх онгоц тээгч “Liaoning” хөлөг онгоц, сүүлийн үеийн цөмийн шумбагч болон сөнөөгч онгоцнууд багтаж байна. Үүний зэрэгцээ байлдааны 39 нисэх онгоц оролцох юм.


Тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчдийн мэдээлснээр, Хятад улс дэлхийн хэмжээний тэнгисийн цэргийн хүчнийг байгуулах хэрэгтэй байгаа аж. Энэхүү арга хэмжээнд Япон, ОХУ, Энэтхэг зэрэг 10 гаруй орны хөлөг онгоцыг үзүүлэх бөгөөд 60 орчим орны төлөөлөгчид оролцох ажээ.


БНХАУ гадаадын орнуудын тэнгисийн цэргийн хүчнүүдтэй харилцаа холбоо, итгэлцлээ нэмэгдүүлнэ хэмээн найдаж байгаа тухай тус улсын Тэнгисийн цэргийн хүчний дарга Шэнь Жиньлун хэлсэн байна.


Хятад улсын цэргийн байгууламж болон далай тэнгисийн үйл ажиллагаагаа эрчимжиж байгаад олон улс санаа зовниж буй энэ үед уг арга хэмжээ болж байна. Энэхүү парадад АНУ хөлөг онгоц илгээхгүй байхаар шийджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг