Энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 64.2% буюу 4951.8 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 12.3 хувь буюу 947 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 40.2 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 44.1 хувиар тус тус өссөн байна.