Монголын үндэсний брэндийн анхдугаар зөвлөгөөн өчигдөр Гадаад харилцааны яаманд болж өндөрлөлөө. Тус зөвлөгөөний үеэр БНСУ-ын “Эделман Кореа” компани Монголын үндэсний брэндийн зөвлөлтэй хамтран ажиллаж, дэлхийн 200 гаруй оронд Монгол Улсын брэндийг таниулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.