Ням гарагт Этиоп улсад нисэх онгоцны осол гарсантай холбогдуулан “Boeing” компани энэ лхагва гарагт “777X” загварын шинэ нисэх онгоцыг танилцуулах арга хэмжээгээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа мэдэгдэв.

Этиоп улсад болсон нисэх онгоцны осолд гол анхаарлаа хандуулж, “Ethiopian Airlines” компанид дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэж "Boeing" компанийн хэвлэлийн төлөөлөгч дурдаад, “бид шинэ загварын нисэх онгоцоо ойрын ирээдүйд дэлхий нийтэд танилцуулна гэж найдаж байна” гэж мэдэгджээ.

Шинэ загварын “Boeing 777X” нисэх онгоц нь одоогийн “Boeing 747” загварын үргэлжлэл бөгөөд хэмжээгээрээ дэлхийд хамгийн томд тооцогдохоос гадна түлш зарцуулалт хамгийн бага хос хөдөлгүүрт нисэх онгоц юм. “Boeing 777X” онгоцыг 2017 оноос үйлдвэрлэж эхэлсэн ба 2020 онд эхний захиалагчдаа хүрэх ажээ. Танилцуулах арга хэмжээ хойшилсон ч гэсэн үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу явна гэдгийг компани мэдэгдэлдээ дурдав.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Reuters