ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн энэ оны эхний улирлын орлогын хэмжээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2 хувиар буурч, 22.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Үүний зэрэгцээ 2019 оны нэгээс гуравдугаар сард олсон цэвэр ашгийн хэмжээ 2.15 тэрбум ам.доллар байсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар буурчээ.

Өнгөрсөн гуравдугаар сард тус компанийн “737 Max 8” загварын нисэх онгоц Этиопт осолдсон билээ. Энэ явдлын өмнө гаргасан компанийн урьдчилсан таамаглалд 2019 онд компанийн орлого 111.5 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн тооцоолж байжээ. 

Boeing” компанийн мэргэжилтнүүд одоо санхүүгийн урьдчилсан таамаглалаа шинэчлэхээр ажиллаж байна. АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч компани энэ сараас эхлэн “737” загварын нисэх онгоцны сард үйлдвэрлэх хэмжээг 52-оос 42 хүргэж бууруулсан билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг