Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Богд хааны ордон музейгээс 12 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд тасалбарын үнэд хөнгөлөлт зарлаж байна.
Эдгээр өдрүүдэд өндөр настан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад музейг үнэ төлбөргүй үзэх боломжийг олгож байгаа бөгөөд насанд хүрэгчид болон оюутны тасалбарт 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байна.
Та бүхэн эх орныхоо түүхэн чухал үед холбогдох олон гайхамшигтай түүх, соёлын үнэт өвтэй танилцахын зэрэгцээ, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Богд хааны мэндэлсний 150 жилийн ойг угтаж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан “Богд-Хаан”... тусгай үзэсгэлэнгийн нээлт, Төрийн туг мандуулах ёслолын ажиллагаанд оролцох боломжтой юм.

Сонирхуулахад энэ музей бол хамгийн сүүлчийн Богд болох YIII Богдын өвлийн ордон болон сүм хийд юм. Хийд 1893-1903 оны хооронд баригдсан 7 ордноос бүтнэ. 1911 оны 12 дугаар сарын 29-нд YIII Богд гэгээн Жавзандамба хутагтыг “Монгол улсын шашин төр хослон баригч хэмжээгүй эрхт эзэн хаан”-д өргөмжилж, ёслол үйлджээ.