Хотын дарга Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд 1.6 га газар эзэмшиж байсан "Вантрейд" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо. 

Өнөөдрийн байдлаар Богд хааны ордон орчмын 2.3 га газрыг хувийн аж ахуйн нэгжүүдэд өгчихөөд байгаа аж. Тиймээс хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоож, хамгаалалтыг цаашид үргэлжлүүлэхэд эрх зүйн орчинг нь сайжруулах, түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах чиглэлийн эрхзүйн орчинг хангах шаардлагатай юм.

Өнөөдрийн байдлаар Богд хааны ордон музейн газраас:

1.    Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15993 м2 газрыг “Вантрейд” ХХК-д

2.    Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м2 газрыг “Номуун гэрэл” төвд

3.    “Интернэйшнл медикал центр” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 539 дугаар захирамжаар 1319 м2 газрыг, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м2 газрыг олгосон байна.