Өнөөдрөөс эхлэн монголчууд 0.035 мм-ээс нимгэн уутыг хууль ёсоор хэрэглээнээс халж буй. Хуулийн хүрээнд иргэд, ААН-үүд байгаль орчинд ээлтэй даавуун болон нийлэг уутыг санал болгоод байна. Үүний нэг нь “Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөний хүрээнд санаачилсан “Богцхон” брэнд юм. 

Худалдаанд гараад удаагүй ч хэрэглэгдчийн талархлыг хүлээгээд буй уг бүтээгдэхүүн бөгөөд нэг утаагийн уутыг орлож байгаагаараа онцлог. “Хоггүй Монгол” ТББ-ын  үүсгэн байгуулагч, “Богцхон”брэндийг санаачлагч, сэтгүүлч М.Бүжинлхамаас түүний гаргасан бүтээгдэхүүнийх нь талаар тодруулахад, 

Нэг өрх долоо хоногт 2-3 удаа ногоо, жимс худалдаж авах нь тийм ч олон биш. Дээд тал нь хоёр удаа, 2 кг хүнсний ногоо л авдаг. Ингэхдээ нэг гялгар уутанд хийлгээд авчихдаг. Авсан ногоогоо гэртээ очиж хөргөгчид хийгээд уутыг нь хаядаг. Тэр уутыг олон улсын хэмжээнд 12-хон минут хэрэглэгддэг уут гэсэн судалгаа гаргасан байдаг. Энэ уутыг Засгийн газраас  хорилоо. Оронд нь даавуун уут олон төрлөөр гарчээ. Гэхдээ олон улсын байгууллагууд олон дахин хэрэглэгддэг уутыг хэрэглээч гэсэн зөвлөмжийг гаргасан. Цаасыг санал болгож байгаа, Европт. Гэтэл манайхан өөрсдөө цаас хийдэггүй. Хятадаас цаасаа авчраад дотооддоо хийхэд хамгийн хямд нь 1500 төгрөг болдог. Олон дахин ашиглаж чадахгүй учраас дахиад л хог болно. Иймд даавуун уут, нейлон, тааран  уутыг санал болгож байгаа. Хамгийн олон хүнд хүрч болох уут нь нейлон уут юм. Барууны орнуудад ийм уутыг өргөн хэрэглэдэг. Миний хувьд хүмүүст санаа өгөх зорилгоор “Богцхон” брэндийг гаргасан. Хүмүүст хүрсэн, үнийн хувьд бид ашиг хараагүй. Аль болох өөрсдөө дууриалгаад оёод авах шийдлийг гаргасан. Цаашид үүнийгээ  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон ээжүүдтэй хамтран хийгээд явна.

Нэрийн  утга:

Богц гэдэг үгнээс гаралтай. Арьс ширээр хийсэн, эмээл дээгүүр хоёр тийш тэнцүү тэгнэх авсаархан сав(Монгол хэлний их тайлбар толь,2015)

Хэрхэн холбогдох вэ?

https://www.ecobujin.com/

https://www.facebook.com/buje.myagmarsuren

Хаанаас авах вэ?

Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery