"20th Century Fox” студиэс Английн алдарт Куин хамтлагийн тухай өгүүлсэн “Bohemian Rhapsody” киноныхоо анхны трейлерийг нийтэд толилууллаа. Queen хамтлагийн намтар болон уран бүтээлийг харуулсан энэхүү кино нь 2018 оны 11 сарын 2 нд кино театруудад нээлтээ хийх юм байна. 

Тус киноны гол дүрд буюу Фрэди Меркуригийн дүрт жүжигчин Rami Malek тоглосон байна. Киног эхлээд найруулагч Брайан Сингер хийж байсан боловч өнгөрсөн жилийн 12 дугаар сард халагдсан тул Декстер Флетчер хийж дуусгажээ.



Киноны трейллэр өчигдөр Youtube сувагаар цацагджээ.