Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд цалингийн нэмэгдэл төрийн албан хаагчдад ялгавартай тусаж байгааг эсэргүүцэж байгаа юм.

Багш нарын хувьд 15 орчим хувиар багш, ажилчдын цалин нэмэгдэх нь гэсэн хүлээлттэй байсан ч бодит байдал дээр зарим ажилчдын цалин нэг л хувь нэмэгдсэн аж.

Үйлчилгээний албан хаагч буюу номын санч, манаач, сантехник, мужаан зэрэг ажилтнуудын цалин энэ онд 8-10 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Ингэж цалинг ялгаатай нэмж буй нь цалингийн буруу тогтолцоог бий болгож байна. Инфляфийн түвшин өнгөрсөн 4 жилийн хугацаанд 40 гаруй хувиар нэмэгдсэн. Гэтэл өнөөдөр хэдхэн хувийн нэмэгдлээр багш нарыг хуурч байгаа нь дэндүү харамсалтай хэрэг гэлээ. Тэд уг асуудлаар Засгийн газарт хандсан боловч тодорхойгүй хариу өгөөгүй ажээ.

Ажил хаялтад боловсролын байгууллагад ажиллаж буй үйлчилгээний 26 мянган  ажилтан нэгдэнэ гэж Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг сэтгүүлчдэд мэдээллээ.