Гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг компанид ажиллагсад жилийн эцсийн борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлээгүйн улмаас Шаньдун муж дахь Заожуан хотын гудамжаар мөлхөн шийтгүүлжээ. 

Заожуан дахь хөдөлгөөн ихтэй замын хажуугаар компанийхаа тугийг барьсан эрийг даган зургаан ажилчин мөлхсөн байна.

Уг процессыг эцэст нь цагдаа нар зогсоож, компанийн үйл ажиллагаа түр хаажээ. Энэ талаар тус компанийн менежерүүд "Борлуулалтын зорилгодоо хүрч чадаагүй ажилчдыг "идэвхжүүлэх" -ийн тулд тус ажиллагааг хийсэн" хэмээн мэдэгдсэн байна. 

Энэ мэтээр Хятад зарим компани төлөвлөгөөндөө хүрч чадаагүй ажилчидаа алгадах, цохих,  амьд өт, гашуун ногоо идүүлэх, жорлонгийн ус уулгах зэрэг шийтгэлүүдийг “идэвхижүүлэх” зорилгоор хэрэгжүүлдэг аж.



Эх сурвалж: https://shanghai.ist