Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр эхлэх товтой байсан ч үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас хойшлогдлоо.

Хязаалан насны морины уралдаан өглөө 07.00 цагт эхлэн байсан ч бороо орсны улмаас зам шавар, хальтиргаатай болсон учир 14:00 цаг хүртэл хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор Хурдан морины салбар хорооныхон Хүй долоон худагт ажиллаж, морь уралдах замын нөхцөл байдлыг үзээд өнөөдөр болох хуваарьтай хязаалан, шүдлэн болон эрлийз дунд насны морьдын уралдаанийг хойшлуулахаар шийдвэрлэв.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан "Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Үндэсний их баяр наадмыг зохион байуулах хороо, Хурдан морины салбар хороо газар дээр нь ажиллаж өнөөдөр уралдаан зохион байгуулах боломжгүй гэж шийдвэрлэлээ. Өнөөдөр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байна. Өнөөдөр цуцлагдсан гурван насны морьдын уралдааныг 7 дугаар сарын 13-нд болголоо" хэмээн Хүй долоон худгаас мэдээллээ.


Хурдан морины уралдааны хуваарь

7 дугаар сарын 11-нд:

  • 07:00 цагт азарга, 
  • 12:00 цагт их нас, 
  • 16:00-19:00 цагт эрлийз дээд насны морьд уралдана.

7 дугаар  сарын 12-нд 

  • Соёолон, даага, эрлийз бага нас гэсэн гурван төрлийн морьд уралдана. 

7 дугаар сарын 13-нд өнөөдөр болох байсан хязаалан, шүдлэн болон эрлийз дунд насны морьдын уралдааныг зохион байгуулна.


Хүй долоон худгийн өнөөдрийн өнгө: