УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр "Шатахууны үнэ асар ихээр нэмэгдэж байгаа. Шатахууны үнийг эсэргүүцэж тэмцэж байсан залуус 3 хоногийн дараа Ерөнхий сайд дээр очоод нэг ч ажил хийгээгүй байхад нь "Ерөнхий сайд сайн байна аа" гээд буугаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл өөрсдөө жагсаал хийгээд, дараа нь тэр хүмүүсээ авчираад мөргүүлдэг тогтолцоо бий болоод байна. Би Ерөнхий сайдыг огцруулах байр суурьтай байгаа. Засаг юу ч хийгээгүй учир огцруулахын төлөө байгаа. 

Зарим хүн намайг М.Энхболдыг хамгаалж байна гэж яриад байгаа. М.Энхболдыг огцруулахын төлөө 2016 онд Монгол даяараа чив чимээгүй, бүх хүн энэ хүнийг хаан гэж өргөмжилж байхад би шүүмжилж байсан. Бүтэн нэг жилийн турш 60 тэрбумын эсрэг би шүүмжилсэн. Тэр үед УИХ-ын гишүүд, олон нийт, сэтгүүлчид ч тэр бүгд дэмжээгүй" хэмээн ярилаа.