Брайан Трейсигийн зөвлөж буй бүхнийг амжуулах аргуудыг хүргэж байна.

1. “Ширээ”-гээ бэлд. Хүрэхийг зорьж буй зүйл болон зорилгоо маш тодорхой болго. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй. Аливаа ажил эхлэхийн өмнө дэвтэр, үзэг тавиад зорилт, даалгавраа тодорхойлон бич. 

2. Өдөр бүрийг урьдчилан төлөвлө. “Цаасан дээр” бод гэсэн үг. Өдрөө төлөвлөж суусан минут бүрээсээ та 5-10 минут хожих болно. 

3. 80/20 дүрмийг хэзээд баримтал. Хийсэн ажлын тань 20 хувь үр дүнгийн 80 хувийг тодорхойлдог. Иймд тэр чухал 20 хувийн төлөө үргэлж мэрийгээрэй. 

4. Үр дүнг тооцоол. Хоногийн хамгийн чухал даалгавар бол сайн ч бай, муу ч бай ажил амьдралд тань үр дагавар ихтэй ажлуудаа амжуулах юм. Иймээс онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. 

5. “АБВГД” аргыг ашиглаж хэвших. Энэ бол аливаа ажлыг дарааллын дагуу эхлэхээс өмнө ач холбогдлынх нь дагуу жагсаах юм. Ингэснээр чухал ажлаа орхигдуулалгүй амжуулахад тус болно. 

6. Үр дүнгийн түлхүүр. Тухайн ажлыг гүйцэтгэснээр ямар үр дүнд хүрэх хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлж өдрийн турш гүйцэтгээрэй.

7. Бүхнийг амжуулах цаг танд хэзээ ч олдохгүй. Гэвч хамгийн чухал ажлуудаа амжуулахад цаг үргэлж хангалттай байдаг. Ингээд юу чухал вэ гэдгийг сонгох л үлдлээ. 

8. Аливаа ажлыг эхлэхийн өмнө бэлтгэлээ бүрэн базаа. Бэлтгэл нь буруу биш, зөв үйлдэл хийхэд туслах болно. 

9. Мэдлэгээ үргэлж тэл. Өөрийн салбартаа мэдлэг, ухаан тэлэх тусам ач холбогдол өндөртэй үүрэг даалгаврыг гүйцэтгэж, асуудалд шийдэл олох явц хурдасдаг. 

10. Өөрийн ур чадварыг тодорхойлж, ашиглаж сур. Ажиллаж байгаа салбарынхаа юуг хамгийн сайн хийж чаддаг вэ, эсвэл чадах боломжтой вэ гэдгийг тунгаан бод. Эцэст нь тэрхүү чадвараа хөгжүүлж, түүнийг ашиглах ажлуудыг гүйцэтгэхэд эрч хүчээ зарцуулаарай.

11. Ажлыг арагш татаж буй зүйлсийг олох. Аливаа ажлын дотоод болон гадаад шинж чанарт буй саад бэрхшээл таныг хүссэн үр дүндээ хүрэхэд үргэлж саад болж байдаг. Иймд зогсонги байдалд орсон бол тэдгээр саад бэрхшээлийн нөлөөллийг багасгах төлөвлөгөө гаргаарай. 

12. Үйлдэл хийхэд өөрийгөө хүчил. Сарын дараа та аялалд явна гэж төсөөл. Үүнээс өмнө та нэгэн чухал ажлын ард гарах ёстой. Энэ мэт эцсийн хугацаа тавих сэтгэлзүйн арга ажилд хандах эрч хүчийг тань нэмэгдүүлэх тустай. 

13. Дотоод эрч хүчээ дээд хүчин чадалд хүргэ. Бие махбод болон оюун санааны эрч хүч дээд цэгтээ хүрдэг үеийг тодорхойл. Дараа нь хамгийн их эрч хүч шаардсан чухал ажлаа тухайн цагт хийж гүйцэтгээрэй. 

14. Ажил хийх урам зориг эрж хай. Өөрийнхөө галзуу шүтэн бишрэгч бол. Ямар ч асуудлаас эерэг талыг нь олсноор шийдвэрлэх урам зориг нэмэгдэх болно. 

15. Ертөнцийг харах хандлагаа өөрчилж бүтээн байгуулагч болохыг эрмэлз.

16. Цагийг үр өгөөжтэй өнгөрүүл. Ажил хэргээ амжуулахад бүх цагаа зарцуулах боломжгүй. Иймд чухал ач холбогдолгүй ажлуудаа хойш тавьж сур. Ингэснээр цөөн хэрнээ чухал ажилд л зарцуулах цаг гарна. 

17. Хамгийн хүнд ажлыг эхэлж хий. Өдрийг хэцүүхэн даалгавраар эхлүүлж, тууштай байснаар эцсийг нь амархан үзэх болно. 

18. Ажлуудаа хэсэгчлэн “зүс”. Том, хүндрэлтэй ажлуудыг хийж болмоор жижиг хэсгүүдэд хувааж гүйцэтгэснээр цэгцтэй болж эхэлнэ.

19. Цагаа хэсэгчлэн хувааж сур. Ажлын өдрийг чухал ажлуудаа амжуулахад зориулсан цагуудад бүлэгчилж хуваа.

20. Яаравчил. Чухал ажлуудаа хурдхан дуусгах хандлагад суралц. Шаламгай хэрнээ үр дүнтэй ажиллахаа мартуузай.

21. Нэг даалгавар - нэг ажил. Үнэ цэнээ тодорхойлж, ач холбогдолтой ажлаасаа эхлээд 100% дуустал нь зогсолтгүй ажилла. Ажил мэргэжилдээ амжилт гаргаж, бүтээмжээ өсгөх гол түлхүүр бол энэ.