“ДАШТ-2018”-д оролцохоор ОХУ-д хүрэлцэн ирсэн Бразилийн шигшээ багийнхан Сочи хотыг зорилоо. Тэднийг хүрэлцэн ирэхэд Оросын уламжлалт талх, давсаар угтан авсан байна.  
 
Дэлхийн 5 удаагийн аварга баг ДАШТ-ын үеэр "Swissotel Resort Сочи Камелия" зочид буудалд байрлах бөгөөд бэлтгэлээ "Юг-Спорт" баазын цэнгэлдэх хүрээлэнд хийх аж. ДАШТ-д оролцохын өмнөх сүүлчийн  нөхөрсөг тоглолтод Бразилийн шигшээ баг Австрийн багийг 3:0 харьцаагаар хожсон юм. Мөн өнгөрсөн 3 дугаар сард “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд Оросын шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолтод Бразилийн баг 3:0 оноогоор ялсан юм.  

Бразилийн баг ДАШТ-2018-ын Е хэсэгт Швейцарь, Коста-Рика, Сербийн багуудтай учраа таараад байгаа билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг