ЛОНДОН. /ТАСС/. Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарах үйл явц буюу “Brexit”-ийн хугацааг наад зах нь ирэх 6 дугаар сарын сүүлч хүртэл хойшлуулах Засгийн  газрын саналыг парламентын гишүүд дэмжжээ. Нийтийн танхимд өнгөрсөн пүрэв гарагт явуулсан санал хураалтад “Brexit”-ийн хугацааг хойшлуулахыг 412 депутат дэмжсэн бол 202 нь эсэргүүцжээ.


Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн ЕХ-ны удирдагчидтай яриа хэлэлцээ хийх үеэрээ зөвшилцөлд хүрч чадсан “Brexit”-ийн нөхцөлүүдийн тухай хэлэлцээрийн төслийг Нийтийн танхим 3 дугаар сарын 20-ноос өмнө баталсан тохиолдолд Засгийн газар “Brexit”-ийн товыг ирэх 6 дугаар сарын 30 хүртэл хойшлуулах хүсэлтээ ЕХ-нд илгээх ёстой аж.


Өнгөрсөн мягмар гарагт Т.Мэй дахин ялагдал хүлээж, парламентын гишүд “Brexit”-ийн нөхцөлийн талаарх хэлэлцээрийг хоёр дахь удаагаа батлаагүй хэдий ч тэрбээр бууж өгөх бодолгүй байгаа бөгөөд ирэх долоо хоногт Нийтийн танхимаар батлуулах гурав дахь оролдлогоо хийхийг зорьж байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг