ЛОНДОН. /TASS/. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн Европын Холбоотой /ЕХ/ байгуулсан “Brexit”-ийн нөхцөлийн тухай гэрээний төслийг батлах эсэхийг шийдэх эцсийн санал хураалтыг тус улсын парламент дөрөвдүгээр сарын 4-нд явуулж магадгүй тухай “The Sun” сонинд мэдээлжээ.

“Brexit”-ийн нөхцөлийн тухай гэрээний төслийн дөрвөн хувилбарыг Их Британийн парламент даваа гарагт хэлэлцсэн боловч алийг нь ч дэмжээгүй байна. Уг хувилбаруудыг Нийтийн танхимын дарга Жон Беркоу боловсруулжээ. “The Sun” сонинд гарсан мэдээллээс үзвэл, эрх баригч Консерватив намын депутат Кеннет Кларкийн тавьсан саналаас татгалзахыг дэмжихийг Их Британийн сайд нарын танхим зөвшөөрөх хандлагатай байна. Гэхдээ Мэйн санал болгож буй гэрээний төслийг парламент дөрөв дэх удаагаа батлахгүй бол уг саналыг дэмжих аж. Кеннет Кларкийн санал болгож буй хувилбарт ЕХ-той байгуулах ямарваа нэгэн гэрээнд “тус холбоотой нэгдсэн гаалийн холбоо байгуулах тухай” заалт оруулахыг Засгийн газраас шаарджээ.

Үүний сацуу, “The Times” сонины улс төрийн тоймчийн онцлон тэмдэглэж буйгаар, Их Британийн Сангийн сайд Филип Хаммонд “Brexit”-ийн асуудлаар бүх нийтийн санал асуулгыг дахин явуулах хүсэлтийг мягмар гарагт Мэйн сайд нарын танхимд тавина. Их Британийн Засгийн газар ““Brexit”-ийн асуудлаар харилцан буулт хийсэн хувилбар санал болгох, эсвэл ЕХ-ноос гарах асуудлаар хоёр дахь удаагаа бүх нийтийн санал хураах” боломжтой гэж Хаммонд үзэж байгаа аж.


Эх сурвалж: Монцамэ агентлаг