Попын гүнж Бритни Спирс хайр дурлалын бас нэгэн романсыг эхлүүлээд жилийг үдэж буй. 36 настай тэрбээр 13 насаар дүү Сэм Ашгари гэх залуутай хамтран амьдарч цаг зугаатай өнгөрүүлж байгаа ажээ.  

Өнгөрсөн нэгдүгээр сард Хавай аралд амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн билээ. Одоогоор тэд хуримлах эсэх нь тодорхойгүй байгаа ч Бритни “Би үнэхээр жаргалтай байна” хэмээн инстаграмдаа бичжээ. Сүүлд тэрбээр ээжүүдийн баяраар хүүхдүүдтэйгээ биш залуухан хайрттайгаа Нью Йоркийн гудамжаар зугаалж явна хэмээн баалуулсан юм.

Дурлалт залуу Сэм Ашгарийн хувьд загвар өмсөгч бас түүний клипэнд тоглож байжээ. Хэдэн сарын өмнө 27 настай загвар өмсөгч Морган Османтай халуухан үнсэлцэж буй зураг нь тархаж шуугиан дэгдээсэн удаатай.

Халуухан хосуудын хамтдаа дасгал хийж буй бичлэгийг сонирхоно уу.