“Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ жил анх удаа иргэддээ ногдол ашиг өгөхөөр шийдвэрлэсэн. ТУЗ-ын тогтоолын дагуу ногдол ашиг олгох ажлыг 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулах ёстой.  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд ногдол ашиг хуваарилах бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэдгийг тус компани мэдэгдээд буй.

Эхлээд брокерийн компанид данс нээлгэж банкны дансаа холбуулсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг олгож эхэлсэн байна.

Харин хараахан данс нээлгэж амжаагүй иргэдийн ногдол ашгийг и баримтийн данс болон хүүхдийн мөнгө авдаг дансанд үе шаттайгаар шилжүүлэх юм.

Ногдол ашиг, хувьцаатай холбоотой мэдээллийг дараах 5 эх сурвалжаас аваарай:

  • www.ett.mn вэб сайт
  • “1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас, 
  • 1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/ 
  •  ЕТТ аппликейшн 
  • 158989 мессеж дугаар