Цагдаа нар Бруно Марсад өгөх гэж байсан 50 сая фунт стерлингийн кокайнтай наймаачдийг баривчилжээ.

Их Британид цагдаа нар таван хүний бүрэлдэхүүнтэй мансууруулах бодис зуучилдаг наймаачдыг баривчилжээ. Тэд Колумбигаас 50 сая фунт стерлингийн үнэ бүхий кокайн авчирсан байна. Хүргэлт хийхийн тулд 53 настай Стефан Нейл, 48 настай Макл Нейл болон тэдний хамтрагч Алессандро Иембо, Виктор Франко-Лоренцо, Хосе Рамон Мигелес-Ботас нар нь гурван өдрийн турш хувийн онгоц түрээсэлсэн аж. Онгоцны нисгэгч Колумбийн нийслэл Богота хот руу хоосон чемодантай нисэж байсан бол буцахдаа ачааны даац хэтэрсэн байсан тул тэднийг хардаж эхэлжээ.

Их Британи руу буцах үед наймаачдыг саатуулсан байна. Тэд 15 чемодан дүүрэн хар тамхитай явж байжээ. Байцаалтын үед тэд энэхүү мансууруулах бодисыг Бруно Марсынх хэмээн мэдүүлжээ.


Эх сурвалж: Life.ru