БСШУСЯ-нд эцэг эхчүүдээс "Halloween" буюу сүнсний баярыг тэмдэглэхээр бэлтгэж, сурагчдаас мөнгө татаж, тусгай өмсгөл шаардаж байгаа гомдлууд иржээ. Үүнтэй холбогдуулан БСШУСЯ-аас нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй уг баярыг тэмдэглэхгүй байх чиглэлийг ЕБС-ийн удирдлагуудад хүргүүлжээ.