Малайз Куала Лампур хотод дугуйн ханан тойргийн Азийн АШТ болж, манай тамирчин хүрэл медаль хүртлээ. 

Энэ сарын 17-нд болсон элит ангилалд залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр хүрэл медаль хүртсэнээр Монголын дугуйн спортын түүхэнд track-аар медаль авсан анхны тохиолдол боллоо. 

Түүний оролцсон зайд БНХАУ-ын дугуйчин алт, Иран мөнгөн медаль хүртжээ.