Өнгөрсөн ням гарагт Испанийн хойд нутгийн Билбао хотод болсон “MTV” Европын хөгжмийн наадмаас “BTS” хамтлаг хоёр шагнал хүртсэн тухай тус хамтлагийн хэвлэлийн албаны төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.

Долоон гишүүний бүрэлдэхүүнтэй уг хамтлаг нь “Шилдэг хамтлаг” болон “Хамгийн олон шүтэн бишрэгчтэй хамтлаг” гэсэн шагналыг хүртсэн ажээ.

Мөн уг арга хэмжээний үеэр БНСУ-ын охидын “LOONA” хамтлаг үзэгчдийн санал хураалтаар “Шилдэг Солонгос уран бүтээлч” шагналын эзэн болсон бөгөөд 2013 оноос шалгаруулж эхэлсэн тус шагналыг өмнө нь “EXO”,“BTS”,“B.A.P”болон“GFRIEND” хамтлаг тус тус хүртэж байсан юм.

1994 оноос зохион байгуулж эхэлсэн “MTV” Европын хөгжмийн наадам нь Европчуудын дунд хамгийн их хүртээл болсон дуу болон клипүүдийг шалгаруулдаг билээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Yonhap